Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

БИДНИЙ ТУХАЙ

“4Life Research” компани нь 1998 онд АНУ-ын Юта мужид байгуулагдаж дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих 90 гаруй нэр төрлийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тус компанийн салбар ОХУ, Австрали, Колумби, Япон, Солонгос, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Филлипин, Сингапур, Испани, Тайвань, Тайланд, Польш, Швед, Монгол зэрэг 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

Трансфер Факторыг анх 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоуренс илрүүлжээ. АНУ-д үнээний сүүний уураг, өндөгний шараас цэвэр Трансфер Факторыг гарган авах нарийн технологийг боловсруулсан бөгөөд 1998 онд 4Life Research компани патентыг нь худалдан авчээ. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

ОХУ-д компанийн салбар оффис нээгдсэнтэй холбогдуулан 2000-2003 оны турш Москва, Санкт-Петербург ба бусад томоохон хотын тэргүүний клиник, судалгааны төвд Трансфер факторыг судалж, маш үр нөлөөтэй гэдгийг батлан харуулсан учир ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас уг бүтээгдэхүүнийг нийтэд хэрэглэх зааварчилгаа бичгийг батлан гаргажээ. Дүгнэлтэнд ОХУ-ын ШУ-ны Академийн академч, Москва хотын Анагаах ухааны Академийн дархлаа вирус, нян судлал, биологийн тэнхимийн эрхлэгч А.А. Воробьёв “Бусад алдартай дархлаа зөөвөрлөгчийг бодвол Трансфер факторын давуу тал нь дархлааны системд өндөр идэвхитэйгээр нөлөөлөх чадвартай, үйлчилгээний өргөн хүрээтэй, туйлын аюулгүй, хоргүй, капсулаар амаар ууж хэрэглэхэд хориглох зүйлгүй, харшлах нөлөөгүй хүүхэд болон насанд хүрэгчид адилхан хэрэглэж болоход оршиго” хэмээн дүгнэн бичсэн юм.

4Life компани үүсэн байгуулагдсанаасаа хойш өөрсдийн мэдлэгийн хүрээ болон ТФ-ын талаарх эрдэм шинжилгээний ажлыг улам их тэлэхийг эрмэлзсээр ирсэн. Бидний энэхүү чин эрмэлзэл, хүчин чармайлтын үр дүнд 4Life ТФ бүтээгдэхүүн болон маркетингийн төлөвлөгөө дэлхий дахинд танигдсан юм. Өнөөдөр “Хамтдаа амьдралыг бүтээх” хэмээх бидний зорилго дэлхийн 55 гаруй оронд хэрэгжиж байна.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!