Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Миний бие биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг нилээд хэрэглэж, биеийн ерөнхий байдал сайн байдаг байлаа. 2009 оны 7 сараас бие их ядарч, үе үе ханиалгаж, амны салст хэлээр шархлаа гарч байсан. Сүүлдээ амны салст байнга үрэвсэх болсон. Үүнд: зөгийн бал, чацаргана түрхэж, ацикловирыг өдөрт нэгээр уусан боловч гайгүй болоод удахгүй хомхой ойр ойр гарч, нойр хямарч том жижиг үе өвддөг, маш их жижиг хямралууд ээлжлэн гарч, ханиад олон дахин хүрч байлаа.

Трансфер фактор Классик, трифактор формула 2-ыг 1×3=3 бүтэн сар уугаад олон жижиг хямралын хоорондын зай холдож, биеийн ерөнхий байдал гайгүй болж байсан боловч зогсоо зайгүй ханиаж, үе мөчний өвдөлт ихэссэн. Сахил аваад улам дордлоо гэж сэтгэл дундуур байсан боловч 4Life компаний сургалт хүмүүсийн үр дүнгээс санаа авч бүтээгдэхүүний тунг нэмэхээр шийдвэрлэв. Учир нь энэ хугацаанд бүх шинжилгээ хийлгэсэн ба ноцтой өвчингүй бага зэргийи хэлбэлзэлтэй гарч байсан. ТФ трифактор формула , ТФ Плюс 2-ыг 2×2=4 ширхэгээр сар гаруй уугаад дээр дурьдсан зовиур багасаж, маш их өтгөн цэр, хамраас өтгөн ногоон шар ялгадас маш их гарсан, ханиалга зогссон.

Бие сайжраад маш их идэвхитэй хөдөлгөөнтэй, хийх бүтээх сонирхолоор дүүрэн 2 сар завсарлаад байтал өвлийн сүүл, хаврын эхэн сард дахин бие ядраад өөр янзын зовиур гарч ирсэн. Үүнд: Зүрх хатгаж өвдөөд, даралт ихсэж, ханиалгаж эхэлсэн. Эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэж, эм тан уугаад нилээд засал авсан боловч аажим хөлийн шагай шилбээр загатнасан. Шүүслэг толгойтой гөвдрүү гарч, маш их загатнаж, шалбархай үүссэн. Уламжлалт эмнэлэгт үзүүлж, тан уутал ихэссэн.

ТФ Классик ТФ Плюс,ТФ трифактор формула ТФ Плюс, ТФ Кардиотой өндөр тунгаар 2×3 өдөрт 6 ширхэг, 2×2 өдөрт 4 ширхэгээр 2 сар уугаад, эхний 14 хоногт өөрчлөлт хүчтэй болж ирээд, одоо намдаж, биеийн байдал сайжирч байна.

Үүнээс үзэхэд ТФ-ыг нас ахисан хүмүүс хавар өндөр тунгаар ууж, өөрчлөлтүүдийг засаж, бусад улиралд урьдчилан сэргийлэх тунгаар тогтмол уух шаардлагатай байна. Учир нь нас ахисан хүмүүс гадаад орчны таагүй нөлөөлөл, нойр, хоол, сэтгэл санааны зохисгүй нөлөөлөлд маш хялбар орж, хямрах,өвдөх боломжтой байна. Энэ бүхнийг маш ухаалгаар өөрөө зохицуулахад суралцаж, эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай байна.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!