2008 оны зунаас хойш биед ямар нэг зовиур байхгүй боловч биеийн жин буурч, турж эхэлсэн. Зуны цагт зуслан дээр хөдөлгөөнтэй их алхаж явснаас болсон байх гэж өөрөө тоохгүй байвч эхнэр охин хоёр маань шинжилгээ өгөх хэрэгтэй гэхээр нь 2008 оны 10 сард <Нерума> лабораторид элэгний хавдрын маркерийн шинжилгээ гэдэгийг өгөхөд 85,2 мг/мл болсон байв. (нормдоо 0-20 байх ёстой гэнэ).
Ингээд охин маань Трансфер Факторын талаар надад хэлж би уухаар зөвшөөрсөн. Трансфер Фактор плюс, Трансфер Фактор трифактор формула хоёрыг давхарлаад 2 сарын турш уугаад,<Сонгдо> эмнэлэгт шинжилгээ өгөхөд 6.47 болсон байв. (нормдоо 0-10.9) Жин маань буурахаа байж, дахин 1-2 кг нэмэгдсэн.
Нас ахисантай холбоотой юу эсвэл жин ихтэйтэй холбоотой юу би 3-4 жилийн өмнөөс сахарын өвчинтэй болсон юм. Байнга хоолны дэглэм сахих шаардлагатай болсон, гэвч би тамхи татна, хааяадаа архи уучихна, сайхан тарган маханд дуртай, иймээс байнга сахарын өвчний үед хэрэглэдэг нөгөө л уудаг эмүүдээ байнга иддэг байсан.
Эмч нарын хэлж байгаагаар сахарын өвчин хавдар үүсгэх суурь нь болж байна гэсэн, ингээд би ТФ-ын глюкоучийг 2 капсулаар 2 удаа нийтдээ 3 дахь сараа ууж байна. Сахарын хэмжээгээ би 7 хоног тутам үздэг ба гайхалтай нь нормдоо дандаа байх юм. Хааяа архи хүртсэн үед сахар аргагүй бага зэрэг ихэсдэг ч ТФ-ын тунгаа ихэсгэдэг, харин сахар буурсан үед тунгаа бууруулж өөрөө өөртөө эмч болоод сахараа хянаж чадаж байна.
Энэ бүтээгдэхүүн надад таалагдсан гайхалтай чанар нь уулаа гэхэд бусад эрхтэнээ гэмтээхгүй харин дэмжиж тэтгэдэгт байна. Урт наслая гэвэл ТФ-аа хэрэглээрэй. ТФ бүтээсэн хүмүүст дахин баярлалаа гэж хэлмээр байна.