Би багш хүн, өөртөө, эрүүл мэнддээ чадах чинээгээрээ анхаарал тавьдаг хүн гэж өөрийгөө боддог юм. 2005 онд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд савандаа хоргүй умайн булчингийн гаралтай хавдартай гэж оношлогдоод саваа авахуулсан юм. 2008 оноос хойш үе үе зүрхээр өвддөг, даралт ихэсч багасдаг, маш их хөлөрдөг, нойронд муу, уур уцаар ихтэй, байнга даралтны эм уудаг, яг ямар өвчин гэж хэлж болохгүй ч өөртөө маш их зовиур шаналгаатай байх болсон.
Ингээд яаж өөртөө тус болох тухай бодож, хайж байгаад анх ТФ бүтээгдэхүүний тухай найзаасаа олж мэдсэн юм. 2010 оны 5 сараас ТФ классик 2×3 өдөрт бширхэгээр, ТФ кардио 2×3 өдөрт 6 ширхэгээр 1 сар уусан. 2010 оны 6 сараас хойш хөлрөх нь багассан, зүрхний өвдөлт илт үгүй болж, ядрах нь илт багасаад, ажлын эрч хүч нэмэгдэж, хоолондоо сайн болж эхэлсэн.
2010 оны 6 сараас ТФ классик 2×3 өдөрт бширхэгээр, ТФ кардио 1×3 өдөрт 3 ширхэгээр 1 сар уусан. Энэ үед миний биеийн байдал маш их сайжирч даралтны эм уухаа больсон. Зүрх өвдөхийг мартсан, ууруцаарбагасч, хөлсгарахаа ч больсон, урьдын адил оюутнуудтайгаа бужигнаж хичээлээ заагаад явж байна. Эрүүл мэнд, залуу насыг минь эргүүлж авчирсан ТФ-т үнэхээр их баярлаж явдаг шүү.