Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Би 2009 оны 10 сард авто осолд орсон юм. Баруун талын хацар, хамар, эрүүний яс цуурсан, ухархайн яс гэмтсэн, баруун нүд юм харахгүй, тархины гүнд том хэмжээний цус хуралттай гэсэн шинжилгээний дүн гарч, тархины хүнд гэмтэл гэж оношлосон. Эмч нар хагалгаанд орохыг зөвлөсөн. Хагалгаанд орохгүй байх боломж бий эсэх талаар асуухад, цус харвалтын хэмжээ том орох шаардлагатай, та 5-7 хоног түүнээс илүү хүлээхэд төвөггэй шүү гэж хэлсэн. За ингээд актовиген, церебролизин, лидаза фермент, тархины хаван бууруулах дусал гэх мэт олон эмчилгээ хийлгэхийн хамт ТФ плюс 5×3, ТФ трифактор формула 5×3 10 хоног хэрэглэсэн.

9 хоногийн дараа Сонгдо эмнэлэгт компьютерийн шинжилгээ хийлгэхэд тархины хаван арилж байна, цус харвалт нэмэгдээгүй шимэгдсэн байна гэлээ. Гэмтэлийн эмнэлэг эмчилгээгээ хийчихсэн байна, та 3-р эмнэлэгт мэдрэлийн эмч нарт хандах нь зөв гэсэн. Эмч нар тархины гүнд ийм том цус харвалт сайн эмчлэгдэж байгаад гайхаж байсан. Нэгэнт бүтээгдэхүүн маань сайн үр дүн өгч байгаа болохоор ТФ плюс 3×3, ТФ трифактор формула 2×2 3 сар уусан. 14 хоногийн дараа баруун нүдний хараа сэргэхгүй байсан учир нүдний эмчид үзүүлж метил преднизолон хэрэглэсэн. Г эмтэл авсны дараа толгойн өвдөлт, бусад зовиурууд 1 сарын дараа үнэхээр их багассан. ТФ бүтээгдэхүүн хэрэглэсний ачаар гэмтэл авснаасаа хойш 2 сарын дараа би ажилдаа орсон. Одоо хавар намартаа ТФ плюсыг классик, трифактор формула аль нэгтэй хамт 1 сар хэрэглэдэг. ТФ-ыг ууж ийм сайн үр дүнд хүрч, эдгэрсэн гэдэгт би итгэдэг.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!