Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Дүү маань 15 настай. 2010 оны 11 сарын сүүл орчим шөнө унтахдаа орныхоо толгой орчим пивор сандал давхарлаж тавиад лаа асаагаад унтчихаж. Шөнө сэрсэн чинь сандал нь шатаад маш их угаар утаа гарч байсан, унтаж байсан хүүхэд чинь гэнэт сэрээд сандрахдаа хайлсан пивор сандлын галыг унтраах гээд гишгэсэн байна л даа.

Гэтэл сандлын хуванцар хайлмал нь хөлийн хурууны салаагаар ороод баруун хөлийн 1, 2, 3-р хуруу маш их түлэгдэж, гэмтсэн. Ялангуяа 1-р хурууг тайрах хэрэгтэй гэсэн. Эмч түлэгдэлт гүнзгий, харласан учир өөр аргагүй гэж тайлбарласан.

Эмчид ТФ-ын тухай ярихад шархан дээрээ цацахыг зөвшөөрөөгүй учир ТФ плюс өдөрт 5×3 15 ширхэгээр, ТФ классик мөн адил 15 ширхэгээр 1 сар ууж хэрэглэсэн. ТФ хэрэглээд 20 хоногийн дараагаас 2, 3-р хуруу төлжиж эдгэсэн. 1-р хуруунд арьс нөхөх хагалгаа хийлгэж эмнэлэгээс гарсан.

Эмнэлэгээс гараад ТФ-оо шархандаа түрхсэн ба 2 хоноод шарх эдгэсэн. Түлэгдсэнээс хойш эмнэлэгт 1 сар хэвтээд гэртээ 15 хоноод хичээлдээ орсон. Хичээлд орсных нь дараа маш их ханиад гарч ангийн ихэнхи хүүхэд ханиад хүрч байхад дүү маань зүгээр л байлаа.

Миний хамгийн их айж байсан зүйл бол баруун хөлийн 1-р хурууг 3-р үеэр 2,3-р хурууг тайрсан бол доголон болж болох байлаа. Дүүгийн маань хөлөнд ТФ сайн үр дүн өгсөнд маш их баярладаг.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!