Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Би 2008 оны 6-р сард зуслангийн байшингаа хятадын будгаар компрессор хэрэглэж будсан юм. Хоёр хоногийн дараа бүх биеэр улаан гөвдруу гарч, загатнаж эхэлсэн. Энэ өвчнөөс салчих санаатай арьсны төв, дүүргийн эмнэлэг, солонгос эмнэлэг зэрэг олон эмнэлгээр 4 сарын турш явж, янз бүрийн эмчилгээ хийлгэсэн боловч огт эдгэрэлгүй 11 сар хүрсэн.
11 сарын эхээр энэ компаний гайхамшигт бүтээгдэхүүн болох ТФ Классик, ТФ Трифактор Формула, ТФ Плюсийг эмчийн заавраар хэрэглээд (З сарын хугацаанд  эрүүл болсондоо маш их баяртай байна.
ТФ Классикийг хэрэглэж эхлээд 10-аад хонотол өвчин маань дордож улаан гөвдруу бүр ихсэж эхлэхэд нь эмч дээрээ очиж, та нар ямар хариуцлагагүй хуурамч юм уулгаж, хүний эрүүл мэндээр тоглоод байгаа юм бэ? гэж уурлаж, хөглөж байж билээ.
Н… доктор тэгэхэд та битгий уурлаарай, өвчин чинь ихэссэн бол танд баяр хүргэе. Биеэр чинь тууралт ихэссэн байгаа бол таны бие организм дотор эрүүлжих их тулалдаан эхлэсний дохио юм. Бүтээгдэхүүн хэрэглэж эхлэснээр биеийн байдал дордох нь харин ч өвчин бүрэн эдгэрч эрүүлжих процесс явагдахын өмнө үзэгддэг харин ч сайн үзэгдэл юм гэж тайлбарлахад нь дотор уужирч байсансан.
Дээрх бүтээгдэхүүнийг 4 сар хэрэглэсний дараа нэг өдөр эмч та урьд өмнө ямар суурь өвчтэй байсан бэ? гэж асуусан юм. Би тэгэхэд шарилжны аллерги өвчнөөр 30 гаруй жил зүдэрч байгаа.
Тэр ч байтугай эмч өөрчлөлттэй “В” вирустэй, баруун бөөр бага зэрэг үрэвсэлтэй гэж хэлэхэд та цусны ерөнхий шинжилгээ өгөөд үзээрэй. Таны элэг сайхан болж, шарилжны харшил чинь их гайгүй болсон байгаа даа, гэж байсан нь санагдаж байна.
Тэгэхээр нь цусны шинжилгээ өгөхөд хариу нь ойрын 10-аад жилд гараагүй сайн хариу гарсанд би бүр их баярлаж билээ.
Шарилжны харшлын хувьд жилийн жилд 5-р сарын дунд үеэс эхлээд найтаалгаж эхэлдэг. Гэтэл одоо 6-р сар дуусч байхад огт мэдэгдэхгүй байна.
Ингээд бодоход би чонын хөрвөс өвчнөөс салах гэж энэ компанийн бүтээгдэхүүн хэрэглээд өөр бусад өвчнөөсөө өөрийн мэдэлгүй салчихаж байгаадаа тун их баяртай байна. Энэ түүхийг уншигч эрхэм танд зөвлөхөд: хэрэв та ямар нэгэн эмгэг өвчтэй бол эргэлзэж, тээнэгэлзэлгүй энэ компаний гайхамшигт бүтээгдэхүүнээс хэрэглээрэй. Үр дүн нь гайхалтай шүү. Товчоор хэлбэл та нэг сумаар олон туулай буудна. Нэг өвчинд уусан ч бусад олон өвчнөөсөө нэг л мэдэхэд эрүүлжчихсэн байгаагаа мэдрэх болно.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!