Хүү маань 10 настай үеийн хөвгүүдийн адил хөл бөмбөгт дуртай, сагс тоглодог. 2011 оны 8-р сарын 29нд Орой ажлаасаа иртэл хүү маань зүүн чих дүнгэнээд манай найзууд шар ус гарсан гэж хэлсэн гэлээ. Юу болсон талаар асуутал “байрныхаа гадаа хөл бөмбөг тоглож дуусаад бөмбөгөн дээрээ сууж байтал хамт тоглож байсан найз нь чих рүү нь үзүүртэй модоор хатгасан”гэв.
Тэгээд чихийг нь хартал чихний дотор талд цус гараад хатсан байв. Гэргий бид 2 сандарч шууд л эмнэлэг явах боллоо, ингээд чих хамар хоолойн ЭМЖЖ гэдэг эмнэлэгт очиж эмчид үзүүлэхэд хэнгэрэг хагарсан байна. Ойролцоогоор 25% нь урагдсан байна гээд бидэнд зургийг нь компьютер дээр үзүүлээд, хүүхдийн хэнгэрэг хагарсан хэсэгт өндөгний нимгэн хальс тавьж болохыг зөвлөлөө. Тэр дор нь бид өндөг авчирч нимгэн хальсыг нь урагдсан хэсэгт тавиулж зурагийг нь бидэнд авч өглөө. Эмч одоо хүүхдийн чихэнд ус хүргэж болохгүй, амраагаад сайн хооллож бай гэсэн юм.
Өндөгний нимгэн хальс тавьсан нь эмчилсэн гэсэн үг огт биш бөгөөд хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлаа сайн бол өөрөө ургаад битүүрдэг юм, олон шалтгаанаас болоод хальс унаж хэнгэрэг нөхөгдөхгүй, нөхөж ургахгүй бол хэнгэрэг нөхөх хагалгаа хийгдэнэ. Хэнгэрэг нөхөх хагалгаа бол тийм хялбар биш хагалгаа бүхэн 100% амжилттай болно гэсэн үг биш гэж хэлсэн нь биднийг бүр айлгаж орхисон.
Энэ үед манай гэргийн дүү ТФ гэдэг бүтээгдэхүүний тухай ярьж гарцаагүй тус болно гэж хэлсэн. Бидний хувьд ТФ гэдэг бүтээгдэхүүний хамгийн их таалагдсан зүйл бол хоргүй, аюулгүй байсан явдал бөгөөд бид тэр өдрөөс нь ТФ классикийг өдөрт 3×3 ширхэг ТФ трифактор формула өдөрт 6-н ширхэг /2×3 удаа/-г уулгасан.
Эмч хүүг маань үзэх бүртээ сайхан инээмсэглэж бие нь гайгүй, өндөгний хальс унаагүй хэнгэргэн хальс нь төлжиж байна гэж хэлдэг байсан. Ингээд 10 хоногийн дараа хүүгээ үзүүлэхэд та хоёр гайхалтай үр дүнд хүрсэн хэнгэргэн хальс нь ургаж гүйцсэн гэж хэлж билээ. Эмчдээ ТФ хэрэглэж байгаагаа хэлэхэд тиймээ ТФ маш сайн үр дүн өгдөг та 2 дахин энэ тунгаараа 1 сар хэрэглэхийг зөвлөсөн.
Хүүгийн маань эрүүл мэндийг сэргээхэд тусалсан ТФ бүтээгдэхүүндээ, мөн ЭМЖЖ эмнэлэгийн чих хамар хоолойн эмчид чин сэтгэлээсээ баярлалаа.