Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Би анх 2008 оноос үе үе ходоод өвдөж хоолонд дургүй, хоол идэхгүй болохоор дотор муухай оргидог, сүүлдээ маш уцаарлангуй амархан уурладаг болсон. Өвдөлт нэмэгдээд байнга алмагель, но-шпа уудаг байсан. Өвдөлтийн хүч давтамж нэмэгдэж царай харлаад нүүрээр юм гарах болсон.

Ингээд 2009 оны 1-р сард ХСҮТ-д дурандуулсан энэ үед ходоодны шархтай байна, яаралтай эмчлүүлээрэй гэсэн. Эмчид үзүүлж алмагель, олон эмийн хослол хүчтэй антибиотик, хоолны дэглэм гэх мэт олон зүйлийг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн. Эм хэрэглэх тухайн үед өвдөлт багассан боловч үе үе хуучин өвдөлт мэдэгдэж байсан. 2010 оны 1-р сард биеийн байдал сайжрахгүй байсан тул дахин ХСҮТ-д дурандуулсан. Дурангийн эмч чиний ходоод шархтай хоргүй хавдартай байна гэсэн. Чи хавдарын эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.

Энэ үед манай гэр бүлийн хүн хөдөө явсан учир дараа үзүүлье гэж бодоод найздаа өөрийнхөө өвчний тухай ярьсан. Манай найз ТФ гэдэг бүтээгдэхүүн тус болох байх гээд энэ бүтээгдэхүүний тухай ярьж өгсөн.

Би 2011 оны 1-р сарын 5-наас найзынхаа зөвлөсний дагуу ТФ плюс 5×3 15 ширхэгээр 14 хоног, ТФ трифактор формула 3×3 ширхэгээр 14 хоног хэрэглэсэн. 3 хоногийн дараагаас миний бие сайжирч зовиур эрс багасч эхэлсэн. Үүний дараа буюу 14 хоногоос хойш ТФ плюс 2×3 бширхэгээр 1 сар ТФ трифактор формула 2×2 4 ширхэгээр 1 сар ууж хэрэглэсэн.

ТФ-ыг хэрэглэж байх үед биеийн байдал үнэхээр сайжирч, ходоод өвдөхөө больж, нүүрээр гарсан юм арилсан. Энэ үед би ТФ-оос өөр юуч ууж хэрэглээгүй. 2011 оны 3 сарын дундуур бид гэр бүлээрээ Улаанбаатарт ирж дахин ХСҮТ-д дурандуулахад эмч “өмнөх дурандуулсан зурагтай харьцуулж үзээд ходоод чинь шархгүй байна, хоргүй хавдар алга байна” гэж хэлж билээ. Эмчид би ТФ хэрэглэсэн тухайгаа ярихад, та хэрэглэсэн бүтээгдхүүнээ үргэлжлүүлж хэрэглээрэй гэсэн. ТФ-ын тухай мэдээлэл өгсөн найздаа баярлалаа. Үүнээс хойш би 3 сар ТФ плюс 1×3, ТФ классик 1×3 үргэлжлүүлэн уусан бөгөөд одоо хавар намартаа урьдчилан сэргийлэх зорилгоор ТФ классик, ТФ плюс бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!