Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Миний дүү элэгний С вирустэй. Шинжилгээ өгч вирусээ тоолуулахад 250 сая вирустэй гэсэн хариу гарсан. Тэгээд танилаасаа мэдээлэл аваад трансфер фактор плюс, трифактор формула 3 сар уулгаж дахин шинжилгээ өгөхөд элэгний эсийн задрал буурч вирусын тоо 9 сая болтлоо буурсан байсан.

Энэ бол үнэхээр гайхамшигтай үр дүн юм. Бид трансфер факторыг мэдэхээс өмнө элэгний С вирусыг эмчлэхийн тулд интерферон эмчилгээг сонирхож байсан.Тэгтэл интерфероныг сөрөг нөлөө ихтэй, маш өндөр өртөгтэй, харин трансфер фактор олон давуу талтай ба сөрөг нөлөөгүйг сонсоод их сонирхож тэгээд хэрэглүүлсэн.

Нэгэнт үр дүнг нь мэдсэн учир цаашид байнга трансфер факторыг хэрэглэснээр бүрэн эдгэрч С вирусгүй болно гэдэгтээ итгэж байна.

Миний бие биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг нилээд хэрэглэж, биеийн ерөнхий байдал сайн байдаг байлаа. 2009 оны 7 сараас бие их ядарч, үе үе ханиалгаж, амны салст хэлээр шархлаа гарч байсан. Сүүлдээ амны салст байнга үрэвсэх болсон. Үүнд: зөгийн бал, чацаргана түрхэж, ацикловирыг өдөрт нэгээр уусан боловч гайгүй болоод удахгүй хомхой ойр ойр гарч, нойр хямарч том жижиг үе өвддөг, маш их жижиг хямралууд ээлжлэн гарч, ханиад олон дахин хүрч байлаа.

Трансфер фактор Классик, трифактор формула 2-ыг 1×3=3 бүтэн сар уугаад олон жижиг хямралын хоорондын зай холдож, биеийн ерөнхий байдал гайгүй болж байсан боловч зогсоо зайгүй ханиаж, үе мөчний өвдөлт ихэссэн. Сахил аваад улам дордлоо гэж сэтгэл дундуур байсан боловч 4Life компаний сургалт хүмүүсийн үр дүнгээс санаа авч бүтээгдэхүүний тунг нэмэхээр шийдвэрлэв. Учир нь энэ хугацаанд бүх шинжилгээ хийлгэсэн ба ноцтой өвчингүй бага зэргийи хэлбэлзэлтэй гарч байсан. ТФ трифактор формула , ТФ Плюс 2-ыг 2×2=4 ширхэгээр сар гаруй уугаад дээр дурьдсан зовиур багасаж, маш их өтгөн цэр, хамраас өтгөн ногоон шар ялгадас маш их гарсан, ханиалга зогссон.

Бие сайжраад маш их идэвхитэй хөдөлгөөнтэй, хийх бүтээх сонирхолоор дүүрэн 2 сар завсарлаад байтал өвлийн сүүл, хаврын эхэн сард дахин бие ядраад өөр янзын зовиур гарч ирсэн. Үүнд: Зүрх хатгаж өвдөөд, даралт ихсэж, ханиалгаж эхэлсэн. Эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэж, эм тан уугаад нилээд засал авсан боловч аажим хөлийн шагай шилбээр загатнасан. Шүүслэг толгойтой гөвдрүү гарч, маш их загатнаж, шалбархай үүссэн. Уламжлалт эмнэлэгт үзүүлж, тан уутал ихэссэн.

ТФ Классик ТФ Плюс,ТФ трифактор формула ТФ Плюс, ТФ Кардиотой өндөр тунгаар 2×3 өдөрт 6 ширхэг, 2×2 өдөрт 4 ширхэгээр 2 сар уугаад, эхний 14 хоногт өөрчлөлт хүчтэй болж ирээд, одоо намдаж, биеийн байдал сайжирч байна.

Үүнээс үзэхэд ТФ-ыг нас ахисан хүмүүс хавар өндөр тунгаар ууж, өөрчлөлтүүдийг засаж, бусад улиралд урьдчилан сэргийлэх тунгаар тогтмол уух шаардлагатай байна. Учир нь нас ахисан хүмүүс гадаад орчны таагүй нөлөөлөл, нойр, хоол, сэтгэл санааны зохисгүй нөлөөлөлд маш хялбар орж, хямрах,өвдөх боломжтой байна. Энэ бүхнийг маш ухаалгаар өөрөө зохицуулахад суралцаж, эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай байна.

2009 оны 4 сард 7 сартай охины минь амаар юм гарч зовиурлажуйлж эхэлсэн хүүхэд мааньбага зэрэг халуурсан. Бид нар хоолой нь өвдчихлөө гэж бодоод эмчид үзүүлтэл стоматит буюу ам нь гэмтсэн байна ер нь бол вирусын гаралтай халдвар гэж хэлсэн. Амыг нь ангайлгаад үзтэл хэл амны салст буйлаар нь нилэнхүйдээ үрэвссэн байсан. Эмч түрхэх эм бичиж өгөөд ацикловер уулга,халууныг нь буулгаж болно битгий дааруул хоол ундыг нь сайн өг гэж зөвлөлөө.

Вирусын халдвар бол ТФ бүтээгдэхүүн үр дүн өгч болох юм гээд ТФ классик цацаж ТФ классик 1*3 удаа усанд найруулж өгсөн.ТФ классик цацаад 2, 3 цагийн дараа гэхэд улайж гэмтсэн салстын үрэвсэл дарагдаж зарим жижиг нь алга болсон байв.

Маргааш өглөө гэхэд амны салстын гэмтэл үгүй болсон. Биеийн байдал сайжирч 14 хоног ТФаа уулгасан. Түүнээс хойш ханиад хүрэн үед нь уулгаж хэрэглэдэг болсон . Үнэхээр үр дүн өгдөг сайн бүтээгдэхүүн шүү.

Би өөрөө эмч хүн насаараа энэ салбарт ажилласан. 2003 оноос маш их ядарч хэвтээд л баймаар санагддаг болсон. 2003 оны 5 сард шинжилгээ хийлгэж В С вирусын халдвар авсан, вирус идэвхжилтэй гэдгийг мэдсэн. Жилдээ 2, 3 удаа эмнэлэгт хэвтдэг.

Үрэвсэлийн эсрэг хордлогын эсрэг витамин эмчилгээ, шингэн хийлгэдэг циклоферон тариулдаг, интерферон эмчилгээнээс бусад бүх эмчилгээг хийлгэж үзсэн. Хамгийн гол зовиур бол маш их ядардаг сүүлдээ хэвлийн дээд хэсэг элэг орчимоор өвдөг, бие байнга өвддөг, ажлын чадваргүй дандаа л хэвтэж байдаг байлаа.

2003 оноос 2009 оны 12 сар хүртэл алат асатын хэмжээ 120-200 хүрдэг байсан сүүлийн 2, 3 жил түүнээс ч ихсэж вирус идэвхжилтэй байсан. Жишээ нь 2010 онд С вирусын халдвар (+++) В вирусын халдвар (+++) 2009 оны шинжилгээгээр алат=49С, асат=286,сахар 9 байсан.

Энэ үед ТФ-ын тухай олж сонссон. Ингээд ТФ классик 2*3 ТФ плюс 2*2ш 14 хоног уугаад, үргэлжлүүлээд ТФ трифактор формула 1*3 ТФ плюс 2*3 ширхэгээр тус тус 3 сар уусан. 2010 оны 3 сараас эхлээд ТФ плюс 1 *3 ТФ трифактор формула 1 *2 удаа үргэлжлүүлэн хэрэглэсэн, 2010 оны 7 сард ТФ глюкоуч 1*3 удаа уусан.

Т.Фактороо хэрэглээд 14-16 хоногийн дараанаас биеийн байдал сайжирч байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Ядрах нь багасч ажлын эрч хүч нэмэгдэж элэг орчим хөндүүрлэх нь ч багассан, нүүрний арьсны өнгө хүртэл өөрчлөгдсөн. Биеийн байдал нэгэнт сайжирч байгаа болохоор дахин дахин шинжилгээ өгөөд яахав гээд дээр нь шинжилгээ өгөх тоолонд таагүй хариу сонссоор байгаад бараг шинжилгээнээс залхсан байсан.

Ингээд 2010 оны 8сарын Юнд шинжилгээ өгөхөд алат= 49С асат=41 В.С вирус тодорхойлогдохгүй болсон байж билээ. Ийм сайхан үр дүнг манайгэр бүл сонсоод үнэхээр ихбаярласан. ТФ бүтээгдэхүүн миний биед сайнаар нөлөөлж,, миний бие сайжирч байгааг мэдэж байсан боловч ийм сайн үр дүн гарна гэж төсөөлөөч үгүй байсан юм.

2010 оны 8 сараас хойш 2 сар завсарлаад ТФ трифактор формула 1 *3 ТФ плюс 1 *3 1сар хэрэглэж үүнээс хойш улирал бүр ТФ плюс эсвэл ТФ трифактор формулаг ТФ глюкоучтай хослуулан нэг сар хэрэглэдэг болсон.

2012 оны эхэн болоход миний бие эрүүл сайхан ажлын эрч хүчтэй хөдөлмөрийн бүтээмж урьдын хэвээр сайн залуу хүн шиг л ажиллаж байна. Элэгний В вирусийн бусад шинжилгээ маш сайн гарч байна.Эрүүл мэнд залуу насыг авчирсан ТФтаа баярлалаа. Таньд нэг зүйлийг нэмж хэлэхэд та ТФ хэрэглэсэн бол заавал үр дүнг нь үзнэ гэдэгт битгий эргэлзээрэй.

 

Би одоо хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд В С вирусын халдвар хэрхэн дарагдсан, биеийн байдал яаж сайжирсан тухайгаа та бүхэнтэйгээ хуваалцахад туйлийн баяртай байна.

Би бага байхдаа менингит гэдэг өвчнөөр өвдөж, шприцний шар туссан гэж аав ээж маань хэлдэг. 1998 оноос хойш ер нь их ядардаг болсон. 2001 онд В вирусын халдвартай гэдгээ мэдсэн вирус идэвхжилтэй байна гэж ойлгосон. Тэгээд монголдоо гайгүй “Д” эмчийн хяналтанд орж эмчилгээ хийгдсэн байнга хяналтанд нь байдаг болсон. Жилдээ 1 удаа хэвтэж эмчлүүлдэг тариа хийлгэдэг. Эмч хэлэхдээ чихамгийнголнь ажил амралтаа сайн зохицуулж нойр хоолоо сайн тааруул ажлын ачаалалаа тохируул тэр бол хамгийн чухал эмчилгээний хэсэг гэж хэлдэг байсан.

2002 оноос манай гэр бүлийн хүн Япон улс руу 4 жил сургалтанд явсан энэ үед би 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Ер нь ажлын ачаалал нэмэгдсэн. 2004, 2005 онд маш их ядардаг бие нэг л тавгүй үе үе хэвлийн дээд хэсгэээр хөндүүрлэдэг байв. Элэгний үйл ажиллагааны шинжилгээ тааруухан гарч байсан жилдээ 2-3 удаа эмнэлэгт хэвтэж эмийн эмчилгээ хийлгэж байсан. 2008 оноос зовиур дахиад нэмэгдсэн хуучин эмийн эмчилгээгээ дахиад л хийлгэсэн. Би интерфероноос бусад бүх эмчилгээг хийлгэж байсан. Манай гэр бүлийн хүн өөрөө эмч, судлаач хүн.

2009 оны сүүлээр вирусын идэвхжилийг дарж болох ТФын тухай сонсож ирээд бид 2 судалж 2010 оны 5 сараас ТФ плюс 2*3 ТФ глюкоуч 2*3 удаа ууж хэрэглэсэн. 14 хоноод ядрах маань багасч зовиур арилж бие сайжирч байгаа маань мэдэгдэж байлаа. Бүтээгдэхүүнээ хэрэглэхэд 1 сарын дараа биеийн байдал сайжирч ядрах нь эрс багассан ажиллах чадвар эрс сайжирсан.3 сар болсны дараа шинжилгээ өгч үзэхэд В вирус идэвхжилгүй элэгний үйл ажиллагаа, алат асатын үзүүлэлт бага зэрэг буурсан, С вирус идэвхжилтэй байсан.

Бүтээгдэхүүнээ ахиж нэг сар уугаад 4 сард прецилаб СОС медика 2 лабораторид шинжилгээ өгч үзэхэд элэгний үйл ажиллагаа хэвийн, В С вирус тодорхойлогдохгүй болсон. Үүнээс хойш буюу 2011 оны 4 сараас хойш 2011 оны 7 сард ТФ плюс 2*3 ТФ классик 2*3 тус тус 1 сар ууж, 2011 оны 11 сард ТФ плюс 2*3 ТФ глюкоуч 2*3 удаа 1 сар ууж хэрэглэсэн.

Элэгний вирусын халдвар үгүй болж элэгний үйл ажиллагаа хэвийн болсон.Үүний хажуугаар ямар нэгэн ханиад томуу хүрэхгүй ажиллах эрч хүчээр дүүрэн байх боломжийг өгсөн ТФтаа, ханьдаа баярлалаа. Нэгэн зүйлийг нэмж хэлэхэд ТФ бүтээгдэхүүнээ хэрэглэж байхдаа ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Та ТФ хэмээх бүтээгдхүүний талаар судалж үзээрэй таньд тус болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Би өөрийнхөө биеийг их сайн, гайгүй гэж бодоод явдаг байлаа. 2008 онд би хөдөө ажиллаж, амьдардаг байлаа. Өвөл хотод ирээд, ер нь нэг шинжилгээ өгье гэж бодоод “Онкоген” гэдэг лабораторид шинжилгээ өгтөл С вирусын идэвхжил/+++/ гэж гарсан. Шинжилгээнийхээ тухай найз эгчдээ хэлтэл надад Трансфер Факторын тухай ярьж өгсөн юм.

Тэгээд би ТФ-ыг уухаар шийдэж ТФ плюс 3×3, ТФ трифактор формула 3×3 1 сар хэрэглэлээ. 1 сар хэрэглээд шинжилгээ өгөхөд С вирусын халдвар /+/ болж багассан байсан. Энэ үр дүндээ баярлаад дахин 2 сар ТФ классик 2×3, ТФ плюс 2×3 хэрэглэсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ өгөхөд миний С вирус идэвхижилгүй гэсэн хариу гарсан. Одоо би улиралдаа ТФ трифактор формула эсвэл ТФ классик, ТФ плюсын аль нэгээс ганц савыг л уудаг. Эрүүл байхад минь тусалж чаддаг ТФ-т баярлалаа.

2002 оноос хойш амны салст байнга гэмтдэг, хоол идэхэд өвддөг, хавар намар гэхгүй хэзээ ч хамаагүй гардаг, маш их зовиуртай, сэтгэл санааны хувьд үнэхээр таагүй байдаг байсан. Жилдээ дор хаяж 3-4 удаа гардаг байсан. 2009 оноос хойш дээрхи зовиур улам бүр нэмэгдэж даралт ихэсч, үе үе зүрх өвддөг боллоо./мөн цагаан мах гардаг./

Эмч нарт үзүүлэхээр салстын үрэвсэл олон шалтгаанаас болж үүсдэг гэсэн. 2010 оны 5 сараас дээрхи зовиурууд улам нэмэгдэх болсон. Би маш олон төрлийн эмчилгээ хийлгэсэн, эм уусан, дархлаа сэргээх бэлдмэл хэрэглэж байсан.

2010 оны 6 сараас ТФ плюс өдөрт 2×3, ТФ классик өдөрт 2×3 удаа 1 сар хэрэглэсэн, салст үрэвссэн хэсэгт ТФ классик цацсан. ТФ хэрэглээд амны гэмтсэн хэсэг рүү ТФ цацаад 2 хоноход амны салст эдгэсэн. 14 хоногоос биеийн байдал сайжирч байгаа нь мэдэгдсэн. 1 сарын дараагаас зүрх өвдөхөө больсон, цагаан мах ч гарахаа больсон. Би одоо улиралд 1 сар ТФ классик, ТФ кардиог урьдчилан сэргийлэх тунгаар эсвэл, ТФ плюс, ТФ трифактор формула урьдчилан сэргийлэх тунгааруужбайна.ТФ гэх бүтээгдхүүнтэй учирсандаа маш их баярлаж явдаг. Иймээс би ихэнх цаг хугацаагаа ТФ-ын бүтээгдхүүний талаар мэдээлэл хүргэх ажилд зориулдаг.

2011 оны 7 сарын сүүлчээр Ариунаа эгч маань нүд нь өвдөөд, салст нь улайгаад, нулимс нь гоожоод өглөө нуухтаад, нүд нь нээгдэж өгдөггүй хамар нь битүүрсэн, нүд нь маш их загатнадаг өвчин туслаа. Хүмүүсийн ярьснаар нүдний ханиад туссан гэнэ.

Бид 2 удалгүй 2 хоногийн дараа бас л нүдний ханиад хүрлээ. Энэ үед манай Б эгч ирсэн. Б эгч маань бие муутай, хавдрын эмнэлэгт хими эмчилгээ хийлгэсэн байсан юм. Бид таны бие муу хол бай! Бид нар нүдний ханиад туссан гэтэл та нар дархлаа муу болохоор вирусын халдвар авсан байна. Би бол дархлаа сайтай зүгээр, яагаад гэвэл ТФ ууж байгаа гээд эмч хүн шиг ярьж байна. Ингээд бидэнд цүнхнээсээ ТФ классик хэмээх бүтээгдэхүүн гаргаж хүн бүрт уулгасан юм.

Маргаашнаас өөрсдөө авч өдөрт 1×3 удаа уугаарай гэсэн боловч, өглөө босоход бид 3-ын нүдний ханиад гайгүй болсон. Энэ үед л бид 3 эгчийгээ үнэхээр сайн дархлаа нөхөн сэргээх бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдгийг ойлгоцгоож билээ. Эгчдээ, ТФ-Д баярласан шүү!

Би 43 настайдаа 4 дэх хүүхд ээ төрүүлсэн. Хүүгээ төрүүлсэний дараа маш их ядардаг байсан. Төрсөнөөс хойш 4 сарын дараа миний нүдний дээд тал хацар эрүү орчим үе үе жирвэгнээд байгаа юм шиг санагддаг байв. Гэтэл удалгүй гэнэт нэг өдөр нүүр мурийж, баруун талын хэсэг саажиж юм ярихад хэцүү, согтуу хүн шиг ярьдаг, цай уухаар завьж дагаад асгардаг болсон. Би энэ үед маш их цочролд орж,УКТЭ-н мэдрэлийн тасгийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан.

Эмч надад вирусын гаралтай нүүрний мэдрэлийн үрэвсэл байна. Та ядарч, биеийн эсэргүүцэл суларсан байна, одоо тайван амарч, хоол ундаа сайн идэж, цэвэр агаарт гарч, сайн амрах хэрэгтэй байна гэж зөвлөсөн. Мөн вирусыг устгадаг эм тариа гэж байдаггүй юм. Зөвхөн вирусын өсөлт үржилтийг зогсоодог, үржлийг нь дарангуйлдаг л эм байдаг.

Тэгээд одоо таньд хийгдэх эмчилгээ бол ”эмчийнхээ зөвлөгөөг сайн дагаад В-н төрлийн витамин, витамин РР, ямар нэг антибиотик хавсарч хэрэглэж болно. Гол нь та гормон эмчилгээ буюу преднизалон уух ёстой. Хүүхэд хөхүүл 4-н сартай учир гормон хэрэглэх боломжгүй, зүү төөнүүр сар орчмын дараа ирж үзүүлэхдээ хийлгэж болно. Ер нь бол үлдэц их үлддэг төвөгтэй өвчний нэг шүү дээ” гэв.

Нөхөр бид 2 энэ өвчнөөс хэрхэн салах тухай ярилцаад, эмчийн зөвлөснөөр В-н төрлийн витамин, витамин РР хэрэглэж, нөхөр маань ажлаасаа чөлөө авч, хөдөө явлаа.

Энэ үед нөхөр маань трансфер фактор гэдэг дархлаа нөхөн сэргээдэг биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэе гэв.

Өмнө ньманай ойр дотныхон хэрэглээд сайн үр дүн өгдөг талаар мэдэж байсан. Нөхөр маань энэ бүтээгдэхүүнийг хамгийн гол нь хөхүүл хүүхэдтэй хүн, жирэмсэн хүн, нярай хүүхэд гээд бүх насны хүмүүс хэрэглэдэг юм байна, энэ л бид хоёрт тус болж чадна гэж хэлсэн.

Ингээд ТФ классик 5×2 өдөрт 10 ширхэг, ТФ трифактор формула 2×3 өдөрт 6 ширхэг, ТФ кардио 3×3 өдөрт 9 ширхэгийг уугаад 14 хоноход миний нүүр үндсэндээ хэвийн болсон. Сайн ажигласан хүнд бага зэрэг өөрчлөлттэй байна гэж хэлэхээр байсан.

Дараа нь ТФ плюс 2×3 ширхэгээр өмнөх ууж байсан бүтээгдэхүүн дээрээ нэмж уусан. Ингээд 21 хоногийн дараа гэхэд миний нүүр бүрэн засарч, маш сайхан гайхалтай үр дүн гарсан. Би тэр хэдхэн хоногт хүний эрүүл мэнд юунаас ч үнэтэй, ямар эрхэм зүйл болохыг ухаарч мэдсэн юм. Мөн хөхүүл хүүхэдтэй би гормон эмчилгээ, зүү тавиулах эмчилгээ хийлгэлгүй трансфер фактороор эдгэсэндээ маш их баярладагаа.

Энэ өвчнийг ялахад тусалсан трансфер фактор хэмээх хүний эрүүл мэндэд хоргүй, аюулгүй, маш сайн үр дүн өгдөг, гайхалтай бүтээгдхүүнийг үйлдвэрлэсэн компани, трансфер факторын талаар мэдээлэл өгсөн хүмүүст, ханьдаа, гэр бүлийнхэндээ маш их талархаж, баярлалаа гэж хэлмээр байна.

Би хүнд өвчнөөс салж эрүүл саруул хүмүүсийн эгнээнд эргэн ирсэндээ хязгааргүй баяртай байна. Дахин төрж болдог байсан бол бидний өвөг дээдэс түүний үр сад болох өнөө үеийнхэн ингэж л баярлах байсан болов уу гэж бодогдож байна. Баярласан сэтгэлээ хүн ардтайгаа хуваалцмаар байна. Над шиг өвдөж шаналсан нэгэнд нь боломж байна шүү гэдгийг дуулгах гэж л үүнийг бичиж сууна.

Би элэгний В, С вирусний идэвхижилтэйгээр сүүлийн 5 жил явлаа. Энэ хугацаанд интерфероноос бусад бүх төрлийн эмчилгээ хийлгэж байв. Бээжин, Хөх хотот 3 жил дарааллан явж эмчлүүллээ. Монголд орж ирсэн солонгос, япон улсын сайн сайн эмнүүд хэрэглэсэн боловч төдий л үр дүнд хүрэхгүй хугацаа алдсаар элэгний эсүүд задарч хатууран церриоз эхэлж байсан юм.

Гэтэл АНУ-н “4ЫРЕ” компаний үйлдвэрлэсэн, хүнийг дархлаагаар нь дамжуулж бүх төрлийн өвчнийг эмчлэх “хавдар I, II шатанд нь эмчлэхэд үр дүн сайтай” гайхамшигт бүтээгдэхүүнийг, өмнө нь ууж байсан хятадын нэгэн төрлийн эмтэй хавсруулан 6 сар хэрэглэхэд вирусын идэвхжил бүрэн арилж, элэгний хатуурал багассан.

Энэ хугацаанд элэгний үзүүлэлт – Алат, Асат 300 гарсан байв. Одоо 34 – 39 болж хэвийн хэмжээнд хүртэл буусан болно.

Үүнд мэдээж хоол унд ажил амралтын дэглэм барьж байсан нь эмчилгээнд дэм болсон гэж бодож байна.

Трансферфакторыг өвдсөний дараа биш өмнө нь урьдчилан сэргийлж хэрэглэвэл хорт хавдар болон бүх төрлийн нянгийн үүсгүүртэй өвчлөлүүдээс өөрийгөө хамгаалж болдог гэнэ шүү. Манай гэрийнхэн бронхитны астма, хеликобактери, харшил,чихрийн шижин зэрэг өвчнүүдээсээ салцгаагаад байна.

Үүнийг уншаад, зовж шаналсан хэн нэгэн нь өвчнөөсөө салвал надад ч бас буян болно.

Би анагаахын суруульд оюутан ба 2008 оны 5 сард нярайлж хүүтэй болсон. Манай нөхөр багадаа диатез өвчнөөр өвдөж байсан тул хүү минь яах бол гэж бодож байлаа.

Эмч эгч маань манай хүүхдэд трансфер фактор классикиййг уухыг зөвлөсөн бөгөөд оюутны хүүхэд ядруу амархан өвдөх хандлагатай байдаг хэлж байв. Ингээд би хүүдээ 3 сар хүртэл нь тф классикийг өдөрт 1 капсулыг сүүнд нь холиод уулгаж байгаад, 4 сараас 1 нас хүртэл нь классикаас өдөрт 2 ширхэгийг сүүнд холиод уулгасан.

Энэ 1 жилийн хугацаанд хүү бараг өвдөөгүй гэж хэлж болно. 1 удаа ханиад хүрсэн ба ханиадны зөөлөн эмнүүд өгөөд маш хурдан эдгэрсэн. Нөхөр бид 2 т хүү маань өвдөхгүй байх нь маш чухал байсан ба хүүгээ эрүүл саруул бойжуулж чадаж байгаадаа ТФ-таа баярлаж байна. Хүүхдийг өвдсөнийх нь дараа янз бүрийн антибиотикоор эмчлэхийн оронд ТФ -р урьдчилан сэргийлэх нь нөхөр бид хоёр шиг оюутнууд болон залуу гэр бүлүүдэд их тустай санагдсан шүү.

Би анх 2005 оны өвөл маш хүнд ханиад хүрч энэ нь эдгэхгүй 2 сар орчим өдөржин, шөнөжин ханиалгаж байсан. Хоолой сэрвэгнэн ханиалгах ба хамраас нус гоожиж, хамар битүүрсэн. Тухайн үед эмчид үзүүлж ханиадны сайн гэх бүх эмийг уусан боловч үр дүнгүй байсан болохоор чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээд түр намдсан боловч, дахин хөдлөх гээд байдаг болсон. Ингээд 3 жил орчим энэ зовиур үе үе сэдэрч, 2008 оны сүүлчээр давтамж нь ойртож ханиалгах нь улам нэмэгдсэн. Ингээд эмчийнхээ зөвлөсний дагуу ТФ классикийг өдөрт 3×3 9 ширхэгээр 3 сар уугаад ханиалга маань ор мөргүй арилсан.

2008 оны сүүлээс хэрэглэж эхэлсэн. 2009 оны эхнээс ТФ классикаа өдөрт 4 ширхэгээр дахин 2 сар уусан. Үүнээс хойш дээрх тунгаар улиралд 1 сар ууж байгаа. Энэ хугацаанд ханиад хүрсэн ч урьдах шигээ биш хөнгөн хүрээд эдгэдэг болсон.

Мөн цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж сахарын өвчтэй болсон байсан. ”Сахар 11,0-13,0” ТФ классик, ТФ глюкоуч ууж цусны сахарын хэмжээ маань нэг сарын дараа хэвэндээ орж биеийн жин буурсан.

Энэ гайхамшигт бүтээгдэхүүнийг хэрэглүүлсэн эмчдээ баярлахын зэрэгцээ эрүүл мэнд нь төвөгтэй байдалд орсон хүмүүст ТФ-ын талаарх мэдээллийг харамгүй түгээдэгтээ маш сэтгэл өндөр байдаг.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!