Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Би 2009 оны 10 сард авто осолд орсон юм. Баруун талын хацар, хамар, эрүүний яс цуурсан, ухархайн яс гэмтсэн, баруун нүд юм харахгүй, тархины гүнд том хэмжээний цус хуралттай гэсэн шинжилгээний дүн гарч, тархины хүнд гэмтэл гэж оношлосон. Эмч нар хагалгаанд орохыг зөвлөсөн. Хагалгаанд орохгүй байх боломж бий эсэх талаар асуухад, цус харвалтын хэмжээ том орох шаардлагатай, та 5-7 хоног түүнээс илүү хүлээхэд төвөггэй шүү гэж хэлсэн. За ингээд актовиген, церебролизин, лидаза фермент, тархины хаван бууруулах дусал гэх мэт олон эмчилгээ хийлгэхийн хамт ТФ плюс 5×3, ТФ трифактор формула 5×3 10 хоног хэрэглэсэн.

9 хоногийн дараа Сонгдо эмнэлэгт компьютерийн шинжилгээ хийлгэхэд тархины хаван арилж байна, цус харвалт нэмэгдээгүй шимэгдсэн байна гэлээ. Гэмтэлийн эмнэлэг эмчилгээгээ хийчихсэн байна, та 3-р эмнэлэгт мэдрэлийн эмч нарт хандах нь зөв гэсэн. Эмч нар тархины гүнд ийм том цус харвалт сайн эмчлэгдэж байгаад гайхаж байсан. Нэгэнт бүтээгдэхүүн маань сайн үр дүн өгч байгаа болохоор ТФ плюс 3×3, ТФ трифактор формула 2×2 3 сар уусан. 14 хоногийн дараа баруун нүдний хараа сэргэхгүй байсан учир нүдний эмчид үзүүлж метил преднизолон хэрэглэсэн. Г эмтэл авсны дараа толгойн өвдөлт, бусад зовиурууд 1 сарын дараа үнэхээр их багассан. ТФ бүтээгдэхүүн хэрэглэсний ачаар гэмтэл авснаасаа хойш 2 сарын дараа би ажилдаа орсон. Одоо хавар намартаа ТФ плюсыг классик, трифактор формула аль нэгтэй хамт 1 сар хэрэглэдэг. ТФ-ыг ууж ийм сайн үр дүнд хүрч, эдгэрсэн гэдэгт би итгэдэг.

Дүү маань 15 настай. 2010 оны 11 сарын сүүл орчим шөнө унтахдаа орныхоо толгой орчим пивор сандал давхарлаж тавиад лаа асаагаад унтчихаж. Шөнө сэрсэн чинь сандал нь шатаад маш их угаар утаа гарч байсан, унтаж байсан хүүхэд чинь гэнэт сэрээд сандрахдаа хайлсан пивор сандлын галыг унтраах гээд гишгэсэн байна л даа.

Гэтэл сандлын хуванцар хайлмал нь хөлийн хурууны салаагаар ороод баруун хөлийн 1, 2, 3-р хуруу маш их түлэгдэж, гэмтсэн. Ялангуяа 1-р хурууг тайрах хэрэгтэй гэсэн. Эмч түлэгдэлт гүнзгий, харласан учир өөр аргагүй гэж тайлбарласан.

Эмчид ТФ-ын тухай ярихад шархан дээрээ цацахыг зөвшөөрөөгүй учир ТФ плюс өдөрт 5×3 15 ширхэгээр, ТФ классик мөн адил 15 ширхэгээр 1 сар ууж хэрэглэсэн. ТФ хэрэглээд 20 хоногийн дараагаас 2, 3-р хуруу төлжиж эдгэсэн. 1-р хуруунд арьс нөхөх хагалгаа хийлгэж эмнэлэгээс гарсан.

Эмнэлэгээс гараад ТФ-оо шархандаа түрхсэн ба 2 хоноод шарх эдгэсэн. Түлэгдсэнээс хойш эмнэлэгт 1 сар хэвтээд гэртээ 15 хоноод хичээлдээ орсон. Хичээлд орсных нь дараа маш их ханиад гарч ангийн ихэнхи хүүхэд ханиад хүрч байхад дүү маань зүгээр л байлаа.

Миний хамгийн их айж байсан зүйл бол баруун хөлийн 1-р хурууг 3-р үеэр 2,3-р хурууг тайрсан бол доголон болж болох байлаа. Дүүгийн маань хөлөнд ТФ сайн үр дүн өгсөнд маш их баярладаг.

Миний охин 4 настай. 2009 оны 11 сард цонхон дээрээс буухдаа пааранд гэдсээ 15 см орчим зүссэн, зүсэлт нь тийм өнгөц биш маш их цус гарсан. Арьсан доорхи өөхөн эд нь ил гарсан байв. Цус нь тогтдоггүй. Манайх ТФ хэрэглэдэг байсан, шарханд сайн үр дүн өгдөг гэж сонсож байсан санагдаад 5 ширхэг классик шарх руу нь цацсан. ТФ классик 1×3 удаа уулгасан. Тэгээд ажилдаа яваад орой ирэхдээ боолтын материал аваад иртэл шарх нь их гайгүй маягтай, боох хэрэггүй болсон байсан. ТФ-оо уугаад 3 хоноод шарх бүрэн эдгэсэн. ТФ маш сайн бүтээгдхүүн шүү.

Хүү маань 10 настай үеийн хөвгүүдийн адил хөл бөмбөгт дуртай, сагс тоглодог. 2011 оны 8-р сарын 29нд Орой ажлаасаа иртэл хүү маань зүүн чих дүнгэнээд манай  найзууд шар ус гарсан гэж хэлсэн гэлээ. Юу болсон талаар асуутал “байрныхаа гадаа хөл бөмбөг тоглож дуусаад бөмбөгөн дээрээ сууж байтал хамт тоглож байсан найз нь чих рүү нь үзүүртэй модоор хатгасан”гэв.

Тэгээд чихийг нь хартал чихний дотор талд цус гараад хатсан байв. Гэргий бид 2 сандарч шууд л эмнэлэг явах боллоо, ингээд чих хамар хоолойн ЭМЖЖ гэдэг эмнэлэгт очиж эмчид үзүүлэхэд хэнгэрэг хагарсан байна. Ойролцоогоор 25% нь урагдсан байна гээд бидэнд зургийг нь компьютер дээр үзүүлээд, хүүхдийн хэнгэрэг хагарсан хэсэгт өндөгний нимгэн хальс тавьж болохыг зөвлөлөө. Тэр дор нь бид өндөг авчирч нимгэн хальсыг нь урагдсан хэсэгт тавиулж зурагийг нь бидэнд авч өглөө. Эмч одоо хүүхдийн чихэнд ус хүргэж болохгүй, амраагаад сайн хооллож бай гэсэн юм.

Өндөгний нимгэн хальс тавьсан нь эмчилсэн гэсэн үг огт биш бөгөөд хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлаа сайн бол өөрөө ургаад битүүрдэг юм, олон шалтгаанаас болоод хальс унаж хэнгэрэг нөхөгдөхгүй, нөхөж ургахгүй бол хэнгэрэг нөхөх хагалгаа хийгдэнэ. Хэнгэрэг нөхөх хагалгаа бол тийм хялбар биш хагалгаа бүхэн 100% амжилттай болно гэсэн үг биш гэж хэлсэн нь биднийг бүр айлгаж орхисон.

Энэ үед манай гэргийн дүү ТФ гэдэг бүтээгдэхүүний тухай ярьж гарцаагүй тус болно гэж хэлсэн. Бидний хувьд ТФ гэдэг бүтээгдэхүүний хамгийн их таалагдсан зүйл бол хоргүй, аюулгүй байсан явдал бөгөөд бид тэр өдрөөс нь ТФ классикийг өдөрт 3×3 ширхэг ТФ трифактор формула өдөрт 6-н ширхэг /2×3 удаа/-г уулгасан.

Эмч хүүг маань үзэх бүртээ сайхан инээмсэглэж бие нь гайгүй, өндөгний хальс унаагүй хэнгэргэн хальс нь төлжиж байна гэж хэлдэг байсан. Ингээд 10 хоногийн дараа хүүгээ үзүүлэхэд та хоёр гайхалтай үр дүнд хүрсэн хэнгэргэн хальс нь ургаж гүйцсэн гэж хэлж билээ. Эмчдээ ТФ хэрэглэж байгаагаа хэлэхэд тиймээ ТФ маш сайн үр дүн өгдөг та 2 дахин энэ тунгаараа 1 сар хэрэглэхийг зөвлөсөн.

Хүүгийн маань эрүүл мэндийг сэргээхэд тусалсан ТФ бүтээгдэхүүндээ, мөн ЭМЖЖ эмнэлэгийн чих хамар хоолойн эмчид чин сэтгэлээсээ баярлалаа.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!