Skip to content
99109604, 99119604 info@transferfactor.mn Долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

Би олон улсын байгууллагад ажилладаг. 16 жил ургамлын харшил гэдэг өвчнөөр шаналж байсан. Наадмын дараагаас 9 сарын сүүл хүртэл нус нулимс гоождог, хамар битүүрдэг, ханиалгадаг, шөнө унтаж чаддаггүй, үе үе зүрх өвддөг гэх мэт олон зовиуртай, зовиур нь жил ирэх тусам улам бүр нэмэгдэж байсан. Өвөл ханиад хүрнэ, үе үе даралт ихэсээр дибазол ууна, бөөр өвдөнө, шээс эвгүй үнэртэй гардаг гэх мэт.

Манай найз ТФ бүтээгдэхүүний тухай 2010 оны 4 сард танилцуулсан. 2010 оны 6 сараас ТФ классик өдөрт 6 ширхэг, ТФ трифактор формула өдөрт 4 ширхэгээр 3 сар уусан. 5 хоногийн дараагаас бие хөнгөрөөд ядрах нь багасаад миний биед өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэж байлаа. 2010 онд харшил маань хөдөлсөнгүй.

Би 2010 оны 10 сараас хойш 2 сар завсарлаад. ТФ классик 1*3 удаа ТФ кардио 1*3 удаа 1 сар ууж, ахин 2 сар завсарлаад ТФ плюс 1*3 удаа ТФ трифактор формула 1*2 удаа, одоо улирал бүр 1 сар урьдчилан сэргийлэх тунгаар ууж байна.

2011 онд харшил хөдөлсөнгүй бие тун сайн байна. Энэ сайхан үр дүнтэй хамт даралт ихсэх, зүрхээр хатгуулах,бөөр нуруу өвдөх зэрэг нь гайгүй болсон. Миний олзуурхаж буй нэг зүйл бол 16 жил зовоосон харшлаасаа салаад бүх бие минь эрүүл болж би яг л дахин залуу болох шиг болсон. Трансфер Фактортаа баярлалаа.

 

Би химийн лабораторид 18 жил ажилласан. 1987 оноос эхлээд ерөөсөө бүх л юмнаас харшил өгдөг болсон химийн бодис, вок, саван гэх мэт. Хамар байнга битүүрч, биеээр том том улаан тууралт гардаг болсон. Ингээд 2009 оны 04 сараас Трансфер Фактор классикийг 2 ширхэгээр өдөрт 3 удаа ууж эхэлсэн, тэгээд 15 хоног уусаны дараа царай зассан, хамар битүүрэхгүй, харшлийн шинж тэмдэг илрэх нь багасаад сайхан тайван амьсгалдаг болсон.Үүнээс хойш Трансфер Фактор классикийг 1 ширхэгээр өдөрт 3 удаа тунг багасгаж ууж эхэлсэн.  ТФ классик надад тусалсанд баярлаж явдаг.

Би анагаахын суруульд оюутан ба 2008 оны 5 сард нярайлж хүүтэй болсон. Манай нөхөр багадаа диатез өвчнөөр өвдөж байсан тул хүү минь яах бол гэж бодож байлаа.

Эмч эгч маань манай хүүхдэд трансфер фактор классикиййг уухыг зөвлөсөн бөгөөд оюутны хүүхэд ядруу амархан өвдөх хандлагатай байдаг хэлж байв. Ингээд би хүүдээ 3 сар хүртэл нь тф классикийг өдөрт 1 капсулыг сүүнд нь холиод уулгаж байгаад, 4 сараас 1 нас хүртэл нь классикаас өдөрт 2 ширхэгийг сүүнд холиод уулгасан.

Энэ 1 жилийн хугацаанд хүү бараг өвдөөгүй гэж хэлж болно. 1 удаа ханиад хүрсэн ба ханиадны зөөлөн эмнүүд өгөөд маш хурдан эдгэрсэн. Нөхөр бид 2 т хүү маань өвдөхгүй байх нь маш чухал байсан ба хүүгээ эрүүл саруул бойжуулж чадаж байгаадаа ТФ-таа баярлаж байна. Хүүхдийг өвдсөнийх нь дараа янз бүрийн антибиотикоор эмчлэхийн оронд ТФ -р урьдчилан сэргийлэх нь нөхөр бид хоёр шиг оюутнууд болон залуу гэр бүлүүдэд их тустай санагдсан шүү.

Би 11 жилийн сургуульд сурдаг ба бусад хүүхдүүдийн адил секц, дугуйлан, курс зэрэгт их хамрагддаг. Чөлөөт цагаараа байнгын ачаалалтай байдаг. Миний хичээл ихсэх болон ажлын ачаалал нэмэгдэх үед арьсаар жижиг жижиг улаан тууралтууд гарч холцруутсан мэт болдог. Зарим үед харшил хөдөлж, үе үе найтааж, нүдэн дээр бараг байнга өвдөг гардаг байв. Манай ээж эмч л дээ, намайг багадаа диатезээр өвдсөн. Энэ өөрчлөлтүүд харшил чинь диатезээс болдог юм гэж хэлсэн.

Ээж бид 2 арьсны эмчид үзүүлэхэд нейро-дерматит байна гээд түрхэх тос, уух эм, ядарч болохгүй, ажил хичээлээ зөв зохицуулах шаардлагатай гэлээ. Эмчийн бичиж өгсөн салимон гэдэг эм болон бусад эмийг ууж, тосыг түрхэж байсан боловч байнга дахидаг байв.

Ингээд ээж маань ТФклассикийг өдөрт 6 ширхэгээр 7 хоног үүнээс хойш өдөрт 4 ширхэгээр нэг сар хэрэглэхэд харшлын шинж, өмнөх зовиурууд арилсан. Би энэ бүтээгдэхүүнийг 2008 оны 9 сараас хойш одоог хүртэл хэрэглэж байна.

Одоо би өдөрт 4 ширхэгээр уудаг ба бүтээгдэхүүнээ уухдаа дуртай, хэнээр ч шаардуулахгүй уудаг. Би ямар ч их ачаалалтай байсан ядрахаа больсон. 2008 оны 9 сараас хойш дахиж харшил гараагүй, дахилт өгөөгүй. Ээждээ болон ТФ-тоо баярлалаа

Би үе үе зүрх өвддөг, хамар ам үргэлж битүүрч нус гоождог хамгийн хэцүү нь хүйтнийг үзэж чаддаггүй байсан. Жаахан даарахаар даарсан хэсэгтээ ялангуяа нүүр хөөж памбайгаад шумууланд хазуулсан хүн шиг болчихдог байсан. Энэ бүх зовиураас гадна маш их ядардаг, даралт байнга хэлбэлздэг байлаа.

Ингээд 2010 оны 11-р сард хавдарын эмчид үзүүлж компьютерийн шинжилгээ хийлгэхэд элэгний хавдартай, хавдар 6,7-р сегментэд 7,4×4,7 см хэмжээтэй гэж оношлогдсон. ХСҮТ-д хагалгаанд орж элэгний 35% тайруулсан. Хагалгааны шарх аниж өгөхгүй шүүс гараад л явдаг байсан. 2011 оны 2-р сарын дундуур шарх дөнгөж аньж байсан, жаахан л шүүс гардаг байх үед ханиад хүрч, ханиалгаад шарх маш том ангайсан.

Энэ үед миний дотны найз трансфер факторын тухай танилцуулахад хэрэглэхээр шийдэж байсан боловч шарх нөхүүлээд гайгүй болох болов уу гэж бодоод хэрэглэхээ хойшлуулсан юм. Би өөрөө тарган хүн, дээр нь шарх задарсан, босоод явахад шарх орчим том мөнгөн аяга хөмөрсөн юм шиг ивэрхий гардаг байсан. Эмч нар нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэж хэлдэг байсан. Маш том ивэрхий учраас нөхөх хагалгаа хийхэд төвөгтэй гэж хэлж байв.

Ингээд 2011 оны 6-р сарын эхээр хагалгаанд орсон. 15 см диаметртэй титаны хуванцар тор тавьсан юм. Хагалгаа амжилттай болсон боловч хагалгааны шарх эдгээгүй шүүс гарч маш их төвөгтэй байсан. 2011 оны 6 сард хийгдсэн хагалгааны шарх 2011 оны 8 сар хүртэл эдгэсэнгүй. Би энэ хугацаанд шарх эдгээхэд сайн гэсэн бүхнийг хэрэглэж үзсэндээ. Үүний хажуугаар дархлаа сэргээнэ гэсэн зарим эмийг ууж хэрэглэж ч үзлээ.

2011 оны 8-р сарын 5-наас найзынхаа зөвлөж байсан ТФ бүтээгдэхүүнийг судалж веб сайтуудыг нь үзэж, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж уухаар шийдсэн. ТФ Трифактор формулаг 3×3 өдөрт 9 шпрхэг, ТФ плюс 3×3 өдөрт 9 ширхэгээр ууж эхэлсэн. Ууж хэрэглэхийн хажуугаар ТФ плюс өдөрт 3 удаа цацдаг байсан. ТФ-г хэрэглээд 3 хоноход үр дүн нь мэдэгдэж эхэлсэн. Шархны өнгө өөрчлөгдөж түрж эдгэж байгаа нь нүдэн дээр харагдаж байсан юм. Энэ 2 сарын хугацаанд гайхалтай үр дүн гарч бараг бүтэн жнл намайг зовоосон шарх эдгэж аньлаа. Зөвхөн энэ шарх эдгээд зогсохгүй хүйтний харшил маань эрс багассан. Харшил бараг үгүй болсон, зүрх өвдөхийг бүр мартсан. ТФ бүтээгдэхүүнээ 2011 оны 10 сарын 5-наас хойш ТФ плюс 2×3 удаа ТФ Трифактор формула өдөрт 2×2 удаа, ТФ кардиог 1×3 тунгаар өнөөдрийг хүртэл ууж хэрэглэж байна.

Одоо тэр үеийн шархыг бодоход хар дарсан зүүд шиг л байдаг юм. ТФ бүтээгдэхүүнийхээ ачаар хүйтний харшил маань арилсан, даралтны эм уухаа больсон, зүрхний өвдөлт алга болсон бөгөөд нэг үгээр хэлбэл би дахин эрүүл хүн болсон. Манай гэр бүлд аз жаргалыг бэлэглэсэн ТФ-т чин сэтгэлээсээ баярлалаа.

Би 19 настай. Багаасаа их харшламтгай янз бүрийн зүйл идэж чаддаггүй, мөн хоолой байнга идээлдэг хоолойны архаг ангинатай хүүхэд байсан. Тэгээд зун болохоор байнга харшил хөдөлж нус гоожиж, нүднээс нулимс гарч хавддаг ба архаг ангинаас болж үе мөч өвдөнө, гарын хурууны үзүүр байнга хүйтэн явдаг байсан.
Тэгтэл нэг өдөр ээж маань Трансфер Факторын талаар мэдээд надад уулгахаар шийдсэн. Харшил хөдлөх үеэр ТФ классикийг ууж эхлээд харшлын шинж тэмдэг эрс багассан, өмнө нь янз бүрийн л эм тариа хэрэглэдэг байсан ч хэсэгхэн хугацаанд л намддаг байв.
Дараа нь үе мөчний өвчнөө эмчлэх зорилгоор ТФ кардиог хавсран хэрэглэж үр дүнгээ өгч эхэлсэн. Үе мөч өвдөхөө больж гарын үзүүрүүд хүйтэн байхаа болиход ийм сайн бүтээгдэхүүн байдагт, мөн харшил хөдлөхгүй байгаад маш их баярлаж байна. Трансфер Фактортоо болон ээждээ баярлалаа.

Би 2008 оны 6-р сард зуслангийн байшингаа хятадын будгаар компрессор хэрэглэж будсан юм. Хоёр хоногийн дараа бүх биеэр улаан гөвдруу гарч, загатнаж эхэлсэн. Энэ өвчнөөс салчих санаатай арьсны төв, дүүргийн эмнэлэг, солонгос эмнэлэг зэрэг олон эмнэлгээр 4 сарын турш явж, янз бүрийн эмчилгээ хийлгэсэн боловч огт эдгэрэлгүй 11 сар хүрсэн.
11 сарын эхээр энэ компаний гайхамшигт бүтээгдэхүүн болох ТФ Классик, ТФ Трифактор Формула, ТФ Плюсийг эмчийн заавраар хэрэглээд (З сарын хугацаанд  эрүүл болсондоо маш их баяртай байна.
ТФ Классикийг хэрэглэж эхлээд 10-аад хонотол өвчин маань дордож улаан гөвдруу бүр ихсэж эхлэхэд нь эмч дээрээ очиж, та нар ямар хариуцлагагүй хуурамч юм уулгаж, хүний эрүүл мэндээр тоглоод байгаа юм бэ? гэж уурлаж, хөглөж байж билээ.
Н… доктор тэгэхэд та битгий уурлаарай, өвчин чинь ихэссэн бол танд баяр хүргэе. Биеэр чинь тууралт ихэссэн байгаа бол таны бие организм дотор эрүүлжих их тулалдаан эхлэсний дохио юм. Бүтээгдэхүүн хэрэглэж эхлэснээр биеийн байдал дордох нь харин ч өвчин бүрэн эдгэрч эрүүлжих процесс явагдахын өмнө үзэгддэг харин ч сайн үзэгдэл юм гэж тайлбарлахад нь дотор уужирч байсансан.
Дээрх бүтээгдэхүүнийг 4 сар хэрэглэсний дараа нэг өдөр эмч та урьд өмнө ямар суурь өвчтэй байсан бэ? гэж асуусан юм. Би тэгэхэд шарилжны аллерги өвчнөөр 30 гаруй жил зүдэрч байгаа.
Тэр ч байтугай эмч өөрчлөлттэй “В” вирустэй, баруун бөөр бага зэрэг үрэвсэлтэй гэж хэлэхэд та цусны ерөнхий шинжилгээ өгөөд үзээрэй. Таны элэг сайхан болж, шарилжны харшил чинь их гайгүй болсон байгаа даа, гэж байсан нь санагдаж байна.
Тэгэхээр нь цусны шинжилгээ өгөхөд хариу нь ойрын 10-аад жилд гараагүй сайн хариу гарсанд би бүр их баярлаж билээ.
Шарилжны харшлын хувьд жилийн жилд 5-р сарын дунд үеэс эхлээд найтаалгаж эхэлдэг. Гэтэл одоо 6-р сар дуусч байхад огт мэдэгдэхгүй байна.
Ингээд бодоход би чонын хөрвөс өвчнөөс салах гэж энэ компанийн бүтээгдэхүүн хэрэглээд өөр бусад өвчнөөсөө өөрийн мэдэлгүй салчихаж байгаадаа тун их баяртай байна. Энэ түүхийг уншигч эрхэм танд зөвлөхөд: хэрэв та ямар нэгэн эмгэг өвчтэй бол эргэлзэж, тээнэгэлзэлгүй энэ компаний гайхамшигт бүтээгдэхүүнээс хэрэглээрэй. Үр дүн нь гайхалтай шүү. Товчоор хэлбэл та нэг сумаар олон туулай буудна. Нэг өвчинд уусан ч бусад олон өвчнөөсөө нэг л мэдэхэд эрүүлжчихсэн байгаагаа мэдрэх болно.

Намайг Г. Ц… гэдэг 65 настай. Тэтгэврийн хүн. Залуугаасаа 30-40 жил ургамалын харшил гэдэг өвчинөөр шаналсан нэгэн. Тэгээд болоогүй ээ элэгний В.Д гэсэн 2 вирустэй. 2009 оноос өмнө Хатанбаатарын эмнэлэгт 10 гаруй жил, жилд 1-2 удаа хэвтэж эмчлүүлж байсан.
Тэтгэвэрт гарсаны дараа бөөрний үрэвсэл, чонын хөрвөс гэдэг 2 өвчин нэмэгдсэн. Хамгийн сүүлд учирсан чонын хөрвөс гэдэг дархлааны гажигралын өвчнөөсөө салах зорилгоор Трансфер фактор гэдэг хосгүй бүтээгдэхүүнийг 3 сар гаруй хугацаанд уугаад өөрт байсан бүх өвчнөөсөө салж эрүүлжсэндээ маш баяртай байдаг. Тиймээ Трансфер факторыг та өөрт байгаа аль нэг өвчнөөсөө салах зорилгоор уухад бусад бүх өвчин нэгэн зэрэг алга болсныг мэдээд гайхан баярлах, бишрэх болно.

Back To Top
Хайх
error: Хуулах хориотой!!!